/2021.12.04/
"Коронавирусын шинэ омикрон омог амархан халдварладаг, гэсэн ч өвчнийг хүндрүүлдэггүй нь тахлын төгсгөлтэй холбоотой байж болох юм" гэсэн дүгнэлтийг ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн (FMBA) халдварт өвчний ахлах мэргэжилтэн, Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин, эпидемиологийн тэнхимийн дарга Владимир Никифоров хийжээ. Энэ тухай "Москвагаас ярьж байна" сувгаар мэдээллээ.
Халдварт өвчин судлалын эмчийн хэлснээр, коронавирус удахгүй улирлын чанартай нийтлэг өвчинд багтах гэнэ.
“Энэ бол хар дарсан зүүдний төгсгөл байж магадгүй гэж би бодож байна. Энэ нь вирусын тархалт буурч эхэлсний анхны шинж тэмдэг гэж би хэлмээр байна. Энэ нь илүү олон хүн амыг хамрах боловч илүү хөнгөн байх болно. Энэ нь ердийн улирлын чанартай амьсгалын замын халдварын бүсэд шилжиж эхэлсэн гэж би бодож байна" гэж Оросын халдварт өвчин судлалын мэргэжилтэн шинэ омгийг хэлжээ.
Эх сурвалж: Лента.ру