Төрийн департмент Путин, Байден нарын хэлэлцээний гол сэдвийг нэрлэжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн департмент Путин, Байден нарын хэлэлцээний гол сэдвийг нэрлэжээ


/2021.12.04/

АНУ, ОХУ-ын ерөнхийлөгч нарын удахгүй болох яриа хэлэлцээний гол сэдэв нь Украины эргэн тойрон дахь нөхцөл байдал байх болно. Ройтерс агентлагийн мэдээлснээр энэ тухай АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Энтони Блинкен мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Жо Байден Владимир Путинд АНУ Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг ямар ч болзолгүйгээр шаардаж, энэ асуудлаар "Оросын түрэмгий алхам"-ыг эсэргүүцнэ гэж хэлэх бодолтой байгаа гэнэ.

Блинкен мөн хэлэхдээ, Байден хоёр орны харилцаа илүү тогтвортой, урьдчилан таамаглаж болохуйц байх болно гэдэгт найдаж байгаагаа Оросын ерөнхийлөгчид мэдэгдэх бодолтой.

Өмнө нь Америкийн Төрийн нарийн бичгийн дарга Орос, АНУ-ын ерөнхийлөгч нарын хэлэлцээ "маш ойрын ирээдүйд" болно гэж мэдэгдсэн. Үүний зэрэгцээ гадаад бодлогын газрын дарга энэ яриа ямар хэлбэрээр явагдахыг тодорхой хэлээгүй байна.

Арванхоёрдугаар сарын 3-ны Баасан гарагт ОХУ-ын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын асуудал эрхэлсэн туслах Юрий Ушаков хэлэхдээ, уулзалтын товыг аль хэдийн тохиролцсон боловч Вашингтонтой хийх хэлэлцээний бүх сэдвийг тодруулахыг хүлээх шаардлагатай байна гэв. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков уулзалтыг "ямар ч үед" бэлэн байхыг зөвлөжээ.

Ерөнхийлөгч нарын яриа хэлэлцээний сэдэв нь Украины нөхцөл байдал, ОХУ-ын НАТО-той харилцах харилцаа байх болно гэж Песков мөн тэмдэглэв. "Украины эргэн тойронд маш их маргаантай асуудал байгаа" гэж тэр хэлэв. Ушаков хэлэхдээ, Путин, Байден нар Афганистан, Ливи, Сири, Ираны байдлыг мөн хэлэлцэх ажээ.

Эх сурвалж: rbc.ru

БНХАУ-ын ОНЦГОЙ валютын зохицуулах байгууллага банкуудын арилжааны дээд хязгаарыг санал болгов
БНХАУ-ын ОНЦГОЙ валютын зохицуулах байгууллага банкуудын арилжааны дээд хязгаарыг санал болгов
 
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Улаанбаатар хотын Бонд босгох төсөлд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.