Анхны хувилбараас Омикроноор өвдөөд хүндрэх магадлал 2.4 дахин өндөр байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Анхны хувилбараас Омикроноор өвдөөд хүндрэх магадлал 2.4 дахин өндөр байна

 Scanning electron microscope image shows SARS-CoV-2, also known as novel coronavirus (photo credit: U.S. NIAID-RML/Handout via REUTERS)

/2021.12.02/: Израил улс өчигдөр шөнө Өмнөд Африк болон Европоос омикрон вариантын талаарх урьдчилсан дата хүлээн авснаас сийрүүлвэл:

Сайн мэдээ: Вакцины Омикрон вариантын халдвараас сэргийлэх үр нөлөө 3 тун авсан хүмүүст Делтатай (95%) харьцуулахад бага зэрэг буурсан боловч өндөр (90%) хэвээр байна. Өвчний хүндрэлээс сэргийлэх үр нөлөө 3 тун вакцинтай хүмүүст Делтатай ижил байна.

Анхаарууштай мэдээ: Өмнө нь өвдсөн хүмүүс Омикрон вариантаар дахин өвдөх эрсдэл Делтай харьцуулахад 2 дахин өндөр. Омикроны халдварлах чадвар Делтагаас 1.3 дахин их.

Вакцинжуулагдаагүй хүмүүсийн хувьд (үүнд огт вакцин хийлгээгүй, зөвхөн нэг тун хийлгэсэн болон 2 тун хийлгээд 6 сараас дээш болсон хүмүүс хамаарна):

Анхны хувилбартай харьцуулахад Омикрон вариантаар өвдөөд хүндрэх эрсдэл 2.4 дахин өндөр.

Дээрх мэдээлэл нь харьцангуй цөөхөн тооны сорьц дээр суурилсан цаашид өөрчлөгдөж болох дата гэдгийг анхаарна уу.

Эх сурвалж: ХӨСҮТ

Арилжааны банкны хугацаатай хадгаламжийн хүү хэд байдаг вэ
Арилжааны банкны хугацаатай хадгаламжийн хүү хэд байдаг вэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.