Арилжааны банкны хугацаатай хадгаламжийн хүү хэд байдаг вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Арилжааны банкны хугацаатай хадгаламжийн хүү хэд байдаг вэ

/2021.12.02/ Бидний амьдралд урт ба богино хугацааны төлөвлөж болох болон төлөвлөж болохгүй бэлэн мөнгөний хэрэгцээ шаардлага гардаг. Энэ үед нэг бол хуримтлалаараа, эсвэл зээл авах, эд хөрөнгөө худалдах байдлаар зохицуулах шаардлагатай болно.

Энэ дундаас хамгийн сонгодог арга нь мөнгөн хуримтлалаараа гэнэтийн мөнгөний хэрэгцээгээ хангах юм.

Зээл авбал та зээлийн хүү төлөх хэрэгтэй болно. Эд хөрөнгө зарж борлуулан богино хугацаанд бэлэн мөнгөтэй болохын тулд магадгүй зах зээлийн үнээс хямдаар зарах шаардлага үүснэ. Иймээс гэнэтийн хэрэгцээ шаардлагад бэлэн байх, урт хугацааны хүсэл, зорилгодоо хүрэхэд хуримтлал чухал.

Хуримтлалтай Монгол, хадгаламжтай Монгол зэрэг сурталчилгааг нэгэнтээ харж, сонсож байсан биз. Ийнхүү хэлдэг арилжааны банкны хадгаламжийн хүү хэдэн хувиар тооцдогийг доорх хүснэгтээс харна уу. Хадгаламжийн төрөл бүрийн үйлчилгээ банк бүрд харилцан адилгүй бөгөөд бид энгийн хугацаатай хадгаламжийг сонгон авсан болно.

Хамгийн бага болон хамгийн их хүүтэй банканд нэг жилийн хугацаатай хадгаламж нээгээд сар бүр 50 мянган төгрөг нэмнэ гэж үзвэл:

  • Хамгийн бага нь Хас банк: Хадгаламжийн доод үлдэгдэл нь 20 мянган төгрөг. Жилийн бодит хүү 7.44%

Нийт 641.948 төгрөг болно. Үүнээс 21.948 төгрөг нь жилийн хугацаанд тооцогдсон хүү юм.

  • Хамгийн их нь ҮХОБ: Хадгаламжийн доод үлдэгдэл нь мөн адил 20 мянган төгрөг. Жилийн хүү 10.5%

Нийт 650.975 төгрөг болно. Үүнээс 30.975 төгрөг нь нэг жилийн хугацаанд тооцогдсон хүү.

Хөрөнгө санхүүгийн зах зээлд банкны хугацаатай хадгаламжаас гадна бонд, хувьцаа, криптовалют гээд мөнгөө өсгөх боломжтой олон үйлчилгээ нэвтэрч байна. Тэдгээр үйлчилгээ нь эрсдэл тооцоолол ихтэй ч мөнгөө өсгөх боломжийг гаргаж өгч байгаа юм.

Хөвсгөлийн Дөрөлж нуурт шатахуун ачиж явсан автомашин живжээ
Хөвсгөлийн Дөрөлж нуурт шатахуун ачиж явсан автомашин живжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.