УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:Буддын шашинтай гэж хэлэхээсээ айдаг болох уу...
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:Буддын шашинтай гэж хэлэхээсээ айдаг болох уу...

ErenNews.MN

/2021.11.15/: УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг Богд Зонховагийн цогцолбор барих ажлыг санаачлагчдын нэг бөгөөд түүнээс өнөөдөр сэтгүүлчид энэ талаар тодрууллаа.

Анх цогцолборыг барих асуудал яригдахад төсөв нь 5.5 тэрбум байсан. Би задаргааг харсан та бүхэн өнөөдөр Тасганы овоогоо хар улаан шороо эргэсэн газар байгаа. Энэ том бүтээн байгуулалт шугам сүлжээ татах гээд ажил их. Дээрээс нь газрыг нь тал талаас нь аваад дуусч байгаанм билээ. Хятадын компани газар авах гээд явж байсан харин ч авч үлдэж байгаад баяртай байгаа. Ер нь ямар хүн эсэргүүцээд байдаг юм. Наадам хийх болохоор болиулдаг, соёлын өв, Монгол ёс заншил шашин ярихаар ингэж нэг зохион байгуулалттай дайраад Монгол гэдэг юмыг биднээс авч хаях ямар ач холбогдол байна. Энд ямар нэгэн эрх ашиг харагдахгүй байна гэжүү...

Би Буддын шашинтай гэхээр айдаг болох уу? Бид нараас юу үлдэх вэ яаж өөрсдийгөө Монгол хүн гэж хэлэх вэ?

Өнөөдөр үүнийг хэрэгтэй гээд УИХ- аар ороод шийдэгдсэн шийдэл. Төсвийн хэлэлцүүлгийг хийсэн нийтдээ 32 тэрбум гэдгийг би харсан. Зураг төсөл гараад ирэхээр төсөв ингэж гарч байна. Одоо хянана. Баригдаад явсан эхэлснийг бол мэдэхгүй. Хандиваар энэ ажлыг эхлүүлээд явж байна гэж ойлгосон. Тендэр зарлаад эхлэхээр төсөв хариуцсан хүмүүсийн хийх ажил байх гэлээ.

“Squid game” киног худалдан авсан сурагч бүх насаараа хоригдохоор болов
“Squid game” киног худалдан авсан сурагч бүх насаараа хоригдохоор болов
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.