
Оюутолгойн ногдол ашгаас “Нэг иргэнд 857 мянган төгрөг бэлнээр олгох” өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зурсан тул УИХ-аас ажлын хэсэг байгуулагдахаар болов.
Ирэх 2027 онд Монгол Улс Оюутолгойгоос гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Үүний хоёр их наядаар эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх гэж байсан ч Засгийн газар нэг удаагийн хуулиа буцаан татсан байдаг.
Тэгвэл нийтийн өргөдлийн цахим системд иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас "Нэг иргэнд 857 мянган төгрөг олгох" өргөдөл санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өнөөдөр 11.50 цагийн байдлаар 100.078 иргэн гарын үсэг зурсан байна. Иймд холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулахаар болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.