Италийн 40 гаруй хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ
 

Италийн 40 гаруй хотод Засгийн газраа эсэргүүцсэн жагсаал зохион байгуулагджээ

Италийн нийслэл Ром болон Милан, Турин, Неаполь, Генуя зэрэг 40 гаруй хотод аравдугаар сарын 30-нд олон мянган хүн нэгдсэн жагсаал зохион байгуулжээ.

Жагсаалд үйлдвэрчний эвлэлийн гишүүд, ажилчид, оюутнууд болон нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөлөл оролцож, амьжиргааны өртөг нэмэгдэж, цалин худалдан авах чадвараа алдаж буйг эсэргүүцсэн байна.

Жагсагчид цалин хөлсийг нэмэгдүүлэх, орон сууцны хүртээмжийг сайжруулах, боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэхийг шаардахын зэрэгцээ батлан хамгаалах, зэвсэглэлд зарцуулах төсвийг өсгөх бодлогыг шүүмжилжээ.

Мөн Италийн боомтуудыг дайны бүс рүү зэвсэг тээвэрлэхэд ашиглахыг эсэргүүцсэн байна. Тухайлбал, Генуя хотын боомтод 15 мянга орчим хүн цугларч, зэвсгийн тээвэрлэлтийг эсэргүүцжээ.

Зарим хотод жагсаалын үеэр цагдаа, жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. Турин хотод цагдаа нар усан буу ашиглан жагсагчдыг тараасан бол Ромд парламентын ордон руу ойртохыг оролдсон хүмүүсийг саатуулжээ.

Жагсаал зохион байгуулагчдын мэдээлснээр улс даяар 1-1.5 сая орчим хүн оролцсон гэж тооцоолсон боловч энэ тоо хараат бусаар баталгаажаагүй байна.

Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелонигийн Засгийн газарт эдийн засаг, нийгмийн бодлоготой холбоотой шүүмжлэл нэмэгдэж буй энэ үед болсон уг жагсаал нь зөвхөн цалин хөлсний асуудлаар хязгаарлагдахгүй, улсын төсвийн зарцуулалтын тэргүүлэх чиглэлийг өөрчлөх шаардлагыг давхар хөндсөн үйл явдал боллоо.

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
 
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Трампын Хэллоуины үзүүлбэр 200 гаруй нислэг саатуулжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.