
Ерөнхийлөгчийн тамгын газраас Х.Нямбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, дараах тайлбаруудыг өглөө.
"Монгол Улсын Ерөнхийлөгч Австрали улс руу зорчоогүй 12 жил болж байна. Гэтэл Австралид хаустай гэдэг нь ор үндэсгүй мэдээлэл.
Мөн "Андууд тауэр" нь СБД-ийн концепцын гэрээгээр барьж байгаа барилга. Барьж байгаа компани нь "Асар өргөө" ХХК. Монгол Улсын Ерөнхийлөгчтэй огт хамааралгүй компани. Эзэмшиж байгаа хүмүүс нь ах дүү нар байсан. "Андууд тауэр" нь тэднийх гэсэн үг. Ардчилсан намаас ИТХ-д сонгогдож байсан Л.Наранбаатар гэх хүн энэ компанийг өмнө нь эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл Ардчилсан намын угшилтай хүмүүсийн өмч хөрөнгө.
Ерөнхийлөгч өмнө нь өөрийн нэр дээрх хадгаламжаас 1.2 тэрбум төгрөгийг цувруулан авч, Бага тэнгэр орчимд байршилтай хаус захиалсан. Бага тэнгэрт нийт 400 гаруй барилга байна. Эдгээрийг Ерөнхийлөгчид хамаатуулж болохгүй. Х.Нямбаатар Хууль зүйн сайд байсан хүн баримттай ярих ёстой. Харин өнгөтөөр зураг хэвлээд ярьж болохгүй. Бага тэнгэрт 30-40 сая долларын хаус хороололтой гэж гүтгэж байна.
Үе үеийн улстөрчид авлига хээл хахуулийн асуудалд холбогдоод ирэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг холбож гүтгэдэг. Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаад энэ ажлуудыг хийж байгаа гэсэн мэдээлэл ирсэн" гэв.
Үе үеийн улстөрчид авлига хээл хахуулийн асуудалд холбогдоод ирэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг холбож гүтгэдэг. Х.Нямбаатар Канад улсаас орогнол хүсэхээр бэлтгэлээ хангаад энэ ажлуудыг хийж байгаа гэсэн мэдээлэл ирсэн" гэв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.