Монгол Улс Чехээс L-39NG Skyfox онгоц худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ
 

Монгол Улс Чехээс L-39NG Skyfox онгоц худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ

Монгол Улс Чехийн L-39NG Skyfox загварын сургалтын болон хөнгөн байлдааны зориулалттай тийрэлтэт онгоц худалдан авч магадгүй талаар Defense Express хэвлэл мэдээллээ. Тус нийтлэлд Монголын агаарын цэргийн хүчний өнөөгийн чадавх болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй тэмцэх боломжийг онцолжээ.

Монголын Батлан хамгаалах яам Чехийн Omnipol Group компанитай L-410NG загварын онгоц худалдан авах талаар харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан байна. Харин L-39NG Skyfox онгоцны хувьд худалдан авах сонирхол илэрхийлсэн боловч гэрээ байгуулсан эсэх, хэдэн ширхэг онгоц авах, хэзээ нийлүүлэх талаар одоогоор тодорхой мэдээлэл гараагүй байна.

L-39NG Skyfox нь нисгэгч бэлтгэх үндсэн зориулалттай бөгөөд нэмэлт тоноглол суурилуулснаар хөнгөн байлдааны ажиллагаанд ашиглах боломжтой онгоц юм. Чехийн Omnipol Group болон Австралийн Sinab Technologies компанийн хамтран хөгжүүлсэн Phoenix Pod төхөөрөмжийг уг онгоцонд суурилуулан нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг илрүүлэх, мөрдөн дагах, устгах ажиллагааг дэмжих боломжийг туршсан талаар нийтлэлд дурджээ.

Defense Express-ийн мэдээлснээр, Монгол Улсын агаарын цэргийн хүчний үндсэн сөнөөгч онгоцны нэг нь ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлсэн зургаан МиГ-29УБ онгоц юм. Тус хэвлэл мөн Монголын зенитийн хамгаалалтын хэрэгслүүдийг дурдан, орчин үеийн нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн эсрэг чадавхыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Монгол Улс сүүлийн жилүүдэд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа төрөлжүүлж, Европын орнуудтай нисэхийн чиглэлээр хамтран ажиллах боломжийг судалж байгаа юм.

Нөмрөгийн түймрээс болж KDDI-ийн хувьцаа 5.1 хувиар УНАЖЭЭ
Нөмрөгийн түймрээс болж KDDI-ийн хувьцаа 5.1 хувиар УНАЖЭЭ
 
SPEAKOUT | Иргэд: Шатахуунд дугаарлах хэцүү байна...
SPEAKOUT | Иргэд: Шатахуунд дугаарлах хэцүү байна...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.