Л.Мөнхбаатар ХЭҮК-ын удирдлагад ЯЛТАН томилогдох боломжийг нээлээ 
Шуурхай мэдээ
 

Л.Мөнхбаатар ХЭҮК-ын удирдлагад ЯЛТАН томилогдох боломжийг нээлээ 

Хүний эрхийн үндэсний комисс нь Монгол улсын иргэдийн хүний эрхийн зөрчлийг илрүүлэн шалгах, иргэний эрхээ эдлэх боломжийн төлөө ажилладаг. Түүгээр ч барахгүй улсын хэмжээнд төрийн өндөр албан тушаалтан буюу сайд, төрийн нарийн бичгийн даргын хэмжээнд хүрэх эрх мэдэл тэдний гарт бий.

Хүний эрхийн үндэсний комисс нь долоон гишүүнтэй, 35 нас хүрсэн Монгол Улсын иргэн хууль зүйн өндөр мэргэшилтэй, хүний эрх хамгаалах чиглэлээр ажилласан туршлагатай хүнийг Улсын Их хурал томилохоор хуульчилж, журамласан байдаг байна. Гэтэл уг журмыг өөрчилж, ялтан эсхүл улс төрийн этгээд томилогдох нөхцөл боломжийг нээсэн шийдвэрийг Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар гаргав. Тэрбээр ХЭҮК-ийн гишүүдийг сонгох сонгон шалгаруулах журмыг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл өөрийн дураар журмыг өөрчилж болдгийг харуулав.

Уг сонгон шалгаруулалтын журамд зааснаар эрх зүйч мэргэжлээр арваас доошгүй жил ажилласан туршлагатай гэдгийг эрх зүйч мэргэжлээр ажилласан туршлагатай. Мөн хараат бус, өндөр ёс зүйтэй гэдгээ ажил, мэргэжлийн үйл ажиллагаагаар нотлон харуулсан гэх заалтын хүрээнд тусгасан

  • Сахилгын шийтгэлээр ажлаас халагдаж байгаагүй;
  • Ял шийтгүүлж байгаагүй;
  • Сүүлийн таван жилд улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй гэсэн гурван заалтыг шууд хасжээ.

ХЭҮК-ийн гишүүнийг томилох сонгон шалгаруулах журмаас хамгийн чухал гурван зүйл заалтыг ор үндэсгүй хасж буй цаад зорилго илэрхий. Л.Мөнхбаатарын хүсэлд нийцсэн хүн ХЭҮК-ийн гишүүнээр томилогдоно гэсэн үг. Сахилгын шийтгэлээр ажлаас халагдсан ч ХЭҮК-ийн гишүүн болно. Эсвэл ялтан байсан ч ХЭҮК-ийн гишүүн болж хүний эрхийн төлөө ажиллах боломжтой. Л.Мөнхбаатарын таалалд нийцвэл МАН-ын цүнх баригч хүний эрхийн үндэсний комисст гишүүнээр томилогдох боломжийг Л.Мөнхбаатар бий болголоо.

Мөн өмнөх журамд ХЭҮК-ийн гишүүдийг сонгохдоо томилгооны сонсгол зохион байгуулж, тухайн нэр дэвшигч нь өөрийн үзэл баримтлалыг нээлттэй танилцуулж томилогддог байв. Харин одоо Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэж, нээлттэй сонсголыг ажлын ярилцлага болгож, шинэчилж оруулж иржээ. Энэ нь зөвхөн ажлын ярилцлага байх бөгөөд гишүүдийг Л.Мөнхбаатар шилж сонгоно. Ийн далд санаа нь Монгол Улсын хүний эрхийг эдлэх боломжийг хүртэл өөрийн гартаа оруулах хүсэл тээж буй нь илт. Монгол Улсын иргэн бүр эрхээ эдэлж, эрх зөрчигдвөл ХЭҮК-д хандах учиртай. Угтаа бид бүрэн хараат болж, дарангуйлалд өртөх үүд хаалгыг нээлээ. Шинэчлэгдсэн журмаар дараагийн хүний эрхийн таван гишүүн арван нэгдүгээр сард томилогдоно. Харин Л.Мөнхбаатарын эсвэл МАН-ын хэн гээч цүнх баригч, ялтан арын хаалгадаж томилсныг харах л үлдлээ.

Б.АМИ

ШИЙДВЭР ГАРГАГЧ | П.Наранбаяр: Эрчим хүчний салбар залуусын хэлдгээр “секси“ болж байна
ШИЙДВЭР ГАРГАГЧ | П.Наранбаяр: Эрчим хүчний салбар залуусын хэлдгээр “секси“ болж байна
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.