Ерөнхийлөгч Бага тэнгэрт 1.4 тэрбумаар хаус авсан гэсэн ч зах зээл дээр 7.5 тэрбумын үнэтэй байна
 

Ерөнхийлөгч Бага тэнгэрт 1.4 тэрбумаар хаус авсан гэсэн ч зах зээл дээр 7.5 тэрбумын үнэтэй байна

Ерөнхийлөгчийн тамгын газраас Х.Нямбаатарын өнгөрөгч амралтын өдрөөр хийсэн мэдэгдэлд хариу няцаалт хийв. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эзэмшлийн хөрөнгийн асуудлаар үүсээд буй маргааныг эцэслэхээр түүний хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг дахин ил гарлаа.

У.Хүрэлсүхийн гэх Бага тэнгэрийн хаусын тухай тэрбээр, “Ерөнхийлөгч өмнө нь өөрийн нэр дээрх хадгаламжаас 1.2 тэрбум төгрөгийг цувуулан авч, Бага тэнгэр орчимд байршилтай хаус захиалсан. 2022 онд 360 мянган ам.доллар, 2025 онд 200 сая төгрөг шилжүүлж захиалсан баримт байгаа” хэмээн мэдэгдэв.

Тэгвэл яг үнэндээ Бага тэнгэр дэх хаусыг 1.2 тэрбум төгрөгөөр худалдан авах боломж бий юу. Доллар 2022 онд 3144 төгрөг байсан гэж үзвэл тухайн үеийн ханшаар 1.2 тэрбум төгрөг, нэмэлтээр 200 сая төгрөг шилжүүлсэн гэвэл 1.4 тэрбум төгрөгөөр Бага тэнгэрт байрлалтай амины орон сууц худалдан авсан гэсэн үг. Харин зах зээлийн ханшаар Бага тэнгэр дэх сингл хаус дунджаар 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байна. Үл хөдлөх хөрөнгө худалдааны үнэгүй.мн дээрх заруудаас харахад Бага тэнгэрийн хаусууд нь 7.5 тэрбумын үнэтэй бөгөөд энэ зарууд нь гурваас нэг долоо хоногийн өмнөх зарууд байлаа. Ерөнхийлөгчид 1.4 тэрбум төгрөгөөр амины орон сууц худалддаг, харин ард иргэдэд 7.5 тэрбум төгрөгөөр худалддаг юм биш биз. Бага тэнгэр дэх “тэнгэрийн хаусуудыг 1.4 тэрбум төгрөгөөр авна гэдэг өөрөө байж боломжгүй мэт. Ямартаа ч Ерөнхийлөгч Бага тэнгэрт хаустай нь үнэн харин үнэ нь зах зээл байтугай санаанд багтамгүй хямд үнэтэй аж.

Б.АМИ

Ц.Ганзориг: Ерөнхийлөгч өөрийн нэр дээрх хадгаламжаас 1.2 тэрбум төгрөгийг цувруулан авч, Бага тэнгэр орчимд хаус захиалсан
Ц.Ганзориг: Ерөнхийлөгч өөрийн нэр дээрх хадгаламжаас 1.2 тэрбум төгрөгийг цувруулан авч, Бага тэнгэр орчимд хаус захиалсан
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.