ТАНИЛЦ | Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ИНГЭЖ тогтоолоо
 

ТАНИЛЦ | Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг ИНГЭЖ тогтоолоо

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараах байдлаар тогтоон олгохоор Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ. Үүнд:

1. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй 39,510 иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 478.0 мянган төгрөг байгааг 25.5 хувиар нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 600.0 мянган төгрөгөөр;

2. Ахмад настан, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг нийт 26,307 хүнд олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 432.0 мянган төгрөг байгааг 38.9 хувиар нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 600.0 мянган төгрөгөөр;

3. Байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй 17,241 хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг 478.0 мянган төгрөг байгааг 25.5 хувиар нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 600.0 мянган төгрөгөөр;

4. Асаргааны тэтгэмжийг 81.791 хүн авч, хэмжээ 330.0 мянган төгрөг байна. Энэ тэтгэмжийн хэмжээг 12 хувиар буюу 40.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 370.0 мянган төгрөгөөр;

5. Байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа 6,516 хүнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээ 484.0 мянган төгрөг байгааг 40.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, сард олгох хэмжээг 524.0 мянган төгрөгөөр тус тус тогтоолоо.

Нийгмийн халамжийн сангийн 2026 оны батлагдсан төсөвт багтаан 171.4 мянган иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 29.8 тэрбум төгрөгийг зарцуулна.

Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг 11 дүгээр сараас эхлэн нэмэгдсэн хэмжээгээр олгоно.

Ub By Me | Талбай бол миний хувьд ГЭР ШИГ минь л газар
Ub By Me | Талбай бол миний хувьд ГЭР ШИГ минь л газар
 
SPEAKOUT| Идэш бэлдэнэ гэдэг бүтэхгүй юм байна дөө...
SPEAKOUT| Идэш бэлдэнэ гэдэг бүтэхгүй юм байна дөө...
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.