
"Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг хар тамхины хэргээр саатуулан шалгаж эхэлсэн тухай мэдээлэл олон нийтэд цацагдаж эхэлсэн билээ. Харин түүний үеэл парламент телевизийн тоймч Т.Болдын хүү Б.Жавхлан хамт саатуулагдсан гэх иргэний мэдээлэл ирсэн юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Premier Tailor" брэндийн үүсгэн байгуулагч Т.Зоригийг Франц Улсын иргэний хамт мансуурсан байдалтай байхад нь илрүүлж, саатуулан шалгаж эхэлсэн гэв. Харин "Premier Tailor"-ын Үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилладаг Б.Жавхлангийн талаар тодруулахад "Прокурорын зөвшөөрөл гараагүй учраас нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.