Мексикт “Нас барагсдын өдөр” болж, жуулчдад оршуулгын газарт нэвтрэхийг хоригложээ
 

Мексикт “Нас барагсдын өдөр” болж, жуулчдад оршуулгын газарт нэвтрэхийг хоригложээ

Мексикт жил бүр болдог “Нас барагсдын өдөр” баярын үеэр хотын гудамж талбай улбар шар өнгийн хилэн цэцэг, гэрэлт лаа, “Катрина” хэмээх гоёмсог араг ясны дүрээр нүүрээ будсан хүмүүсээр дүүрдэг.

Баярын арга хэмжээ аравдугаар сараас эхэлж, арваннэгдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд оргилдоо хүрдэг. Энэ өдрүүдэд нас барсан ойр дотнын хүмүүсийн сүнс түр хугацаанд дэлхийд эргэн ирж, гэр бүлийнхэнтэйгээ уулздаг хэмээн мексикчүүд итгэдэг байна.

Энэхүү уламжлал анх хэзээ бий болсон нь тодорхойгүй ч Мексикийн испаничуудын байлдан дагууллаас өмнөх үеийн газар тариалан, байгаль дэлхийтэй холбоотой шүтлэг, зан үйлээс эхтэй аж. Харин 1521 онд Испанийн эзлэн түрэмгийллийн дараа католик шашны уламжлал уг баяртай нэгдсэн байна.

Өнөөдөр тус баярыг Мехико хотын төв гудамжаар өрнөх өргөн цар хүрээтэй жагсаал, баярын парадаар тэмдэглэдэг болжээ.

Хотын гудамж, худалдааны төв, захуудыг Мексикийн уламжлалт цемпасүчил (cempasúchil) буюу улбар шар өнгийн хилэн цэцгээр чимэглэдэг. Эдгээр цэцгийн хурц тод өнгө нь нас барагсдын сүнсийг дэлхийд эргэн ирэх замд нь гэрэлтүүлдэг гэж үздэг байна.

Мөн нарийн боовны дэлгүүрүүдийн лангуугаар “Пан де Муэрто” (Pan de Muerto) буюу “Нас барагсдын талх” хэмээх баярын уламжлалт нарийн боов эгнэн тавигддаг ажээ.

Ерөнхий сайд Н.Учрал: Энэ өвөл, цахилгаан дулааны үнэ нэмэхгүй
Ерөнхий сайд Н.Учрал: Энэ өвөл, цахилгаан дулааны үнэ нэмэхгүй
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.