/2021.11.16/ ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан болон газрын дарга нар салбарын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Хувийн хэвшлийн "Жимекс" компани 2 га тайлбайгаас 10 тонн цагаан будаа хурааж авсан таатай мэдээтэй байна. Манайх анх удаа дотооддоо цагаан будаа тариаллаа. Бага мэт сонсогдож байгаа ч энэ нь сайн зүйлийн эхлэл юм. Дотоодод тарьж ургуулсан цагаан будаа "Хөсөг" нэртэйгээр иргэдийн гар дээр очих болно" гэлээ.
Мөн тэрбээр, Газар тариалангийн ургац хураалт энэ жил сайн байсан. Хаврын тариалалтад зориулсан зээлийг хугацаанд нь гаргасан, ургац хураалтад дэмжлэг үзүүлэх технологи болон сортынхоо 30 хувийг шинэчилсэн гээд давуу тал олон байлаа. Одоогийн байдлаар ургац хураалт 97 хувьтай байна.
Дотоодын хэрэгцээгээ хангах хэмжээний төмс хурааж авсан. Жилд 310 мянган тонн хурааж авдаг байсан бол энэ жил 547,2 мянган тонн төмс хурааж авлаа.
Түүнчлэн 110 мянган тонн хүнсний ногоо хураасан буюу ажлын гүйцэтгэл 99,1 хувьтай байна. Дотоодын хэрэгцээний 47 хувийг хангадаг байсан бол энэ жил 60 хувийг хангах боломж бүрдэж байна" гэв.