Банк дээрэмдсэн этгээд 50 гаруй жил цагдаагаас нуугджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Банк дээрэмдсэн этгээд 50 гаруй жил цагдаагаас нуугджээ

AZLYRICS.COM.AZ | The Theodore Conrad scam. Bank robbery uncovered in us 52  years later

/2021.11.16/: АНУ-д банк дээрэмдсэн эр 50 жил цагдаагаас нуугдаж чадсан талаар New York Post сонинд бичжээ.

Америк эр 1969 онд ажиллаж байсан Охайо мужийн Кливленд хотын банкнаас 215 мянган доллар хулгайлсан байна. Ажлын өдрийн дараа Теодор Конрад цаасан ууттай мөнгө бариад банкнаас гарсан ба хулгай хэдэн хоногийн дараа мэдэгдсэн байна.

Гэмт этгээдийг эрэн сурвалжилж байх үеэр тэрээр бааранд шинэхэн гэрлэсэн хостой ярилцаж байгаад бараг л саатуулагдсан байна. Хожим нь орон нутгийн телевизээр дээрэмчний мэдээлэл гарч байхыг хараад түүний танилууд нь түүнийг танижээ.

Амьдралынхаа үлдсэн хугацаанд Конрад Бостон хотын захад амьдарсан байна. Сонинд бичсэнчлэн олз нь түүнд хангалтгүй байсан тул амьдралынхаа төгсгөлд санхүүгийн бэрхшээлтэй тулгарсан байна. Америк эр нас барахынхаа өмнө хамаатан садандаа хэргээ хүлээсэн байна. Тэрээр 2021 онд хорт хавдраар нас баржээ.

Өмнө нь АНУ-д өөр нэг гэмт этгээд өмнөх өдөр нь дээрэмдсэн банк руугаа хоёр дахь удаагаа нэвтэрч дээрэм хийхээр завдаж байжээ.

Калифорнийн Сан Диего хотын оршин суугч 33 настай нэгэн залуу өдрийн цагаар нэгэн банкны салбар руу орон кассчинд мөнгө нэхсэн, заналхийлсэн бичиг өгчээ. Банкны ажилтан дуулгавартай бүгдийг биелүүлсэн байна. Маргааш өглөө нь нөгөө дээрэмчин банкны тус салбарт ахин буцаж ирээд дахин дээрэмдэхийг завджээ. Энэ удаад цагдаагийнхан хэргийн газарт шуурхай очиж, дээрэмчнийг баривчилсан байна.

Эх сурвалж: lenta.ru

Хэнтий, Дорнод аймагт 1,700 үхэр устгалд оруулжээ
Хэнтий, Дорнод аймагт 1,700 үхэр устгалд оруулжээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.