Иргэд жагсахын тулд зөвхөн бүртгүүлэхэд шаардлагатай хуулийн төсөл санаачиллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд жагсахын тулд зөвхөн бүртгүүлэхэд шаардлагатай хуулийн төсөл санаачиллаа

/2021.11.9/ УИХ-ын гишүүн Н.Учрал Жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачиллаа.

Тэрбээр "Хүний эрх, эрх чөлөө, түүний дотор хүний заяагдмал эрх буюу үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх, жагсах цуглах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангахын тулд бид нэн яаралтай "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуульдаа өөрчлөлт оруулах ёстой. Тиймээс өөрийн бүрэн эрхийн хүрээнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачиллаа.

Одоо байгаа хуулийн заалтаа хэрэгжүүлснийхээ төлөө цагдаа, иргэн гэсэн талцал үүсч, түүнийг нь улс төржүүлдэг, эмх замбараагүй байдал үүсдэг байж болохгүй. Одоогийн хуулиар жагсаал цуглааныг засаг дарга бүртгэж бичгээр хариу мэдэгдэнэ гэж заасан. Хариу бичгээр илгээхгүй байхад л зөвшөөрөөгүй гэж үзэж түүнийг нь цагдаа нар албадан зогсоох, цаашлаад мөргөлдөөн үүсдэг гол асуудлын буруу энд л байна. Эс үйлдэхүйгээр иргэдийн заяагдмал эрх чөлөөг хязгаарлаж болохгүй. Цаашид иргэд жагсаж цуглахдаа бүртгүүлдэг, харин холбогдох албан тушаалтан тухайн жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангах үүднээс заавал холбогдох арга хэмжээг авдаг тогтолцоо руу орох ёстой" гэв.

Одоо байгаа шаардлагаар жагсаал цуглаан хийхийг хүссэн хүн тухайн дүүргийн удирдлагад бичгээр хүсэлт тавьдаг. Удирдлагуудаас зөвшөөрсөн тохиолдолд жагсаал цуглаан хийх эрх үүсэж байгаа юм.

Элон Маск Тесла компанийн хувьцааны 10 хувийг зарна
Элон Маск Тесла компанийн хувьцааны 10 хувийг зарна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.