УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчдийг “Дээрмээр мөнгө олсон, залхуу“ гэв
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчдийг “Дээрмээр мөнгө олсон, залхуу“ гэв

/2021.11.8/ УИХ-ын чуулганы хуралдаанд гишүүн Ц.Даваасүрэн бизнес эрхлэгчдийн нэр төрд халдсан зарим үгийг хэлэв. Тэрээр:

-Дарханы арьс ширний цогцолборыг барьж эхлэхэд Төв банк оролц. Энэ үйлдвэрийг 100 сая доллараар, хоёр жилийн дотор барьж, ашиглалтад оруулна. Бид хулгай дээрмээр баялгаа зөөхөөс өөр юм алга. Тэгээд ийм хөрөнгө оруулалт хийхгүй байна. Валют олох хоёр дох боломж бол органик хүнс. Хятадад 40 сая хүүхэд төрж байна. Тэнд бид яагаад органик хүүхдийн сүү нийлүүлж болохгүй билээ. Манай бизнесменүүд дээрмээр мөнгө олсон тул залхуу. Эд хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Хулгай луйвраар мөнгө олсон учир залхуураад ийм юм руу хөрөнгө оруулалт хийдэггүй байхгүй юу. Гадныхан орж ирээд манай хуурай сүүгээр бүтээгдэхүүн хийг. Төрийн зохицуулалтаар энэ мэт тодорхой үйлдвэрүүдийг дэмж гэв.

Түүний хэлсэн үг олны дургүйцлийг төрүүлж байна.

Боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилт олгох нь зөв үү
Боловсролын салбар үр дүнд суурилсан санхүүжилт олгох нь зөв үү
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.