Н.Учрал: Иргэдийн үгээ хэлэх эрхийг нь НЭЭЛТТЭЙ үлдээх хэрэгтэй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Учрал: Иргэдийн үгээ хэлэх эрхийг нь НЭЭЛТТЭЙ үлдээх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийн талаар мэдээлэл хийлээ.

Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн Газраас санал авахаар хүргүүлж байна. Манай улсын нэгдэн орсон 1600 гаруй олон улсын гэрээ конвенц байдаг. Эдгээр гэрээнээс хүний эрхийг хэрхэн дээдэлж байна, үүнтэй холбоотой үүргээ биелүүлж байгаа эсэх талаар тайлан өгдөг.

Сүүлийн үед хүний жам ёсны эрхэд халдах байдал ажиглагдаж байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг тусгаж өгсөн байдаг.

Гэтэл өнөөдөр жагсаал хийхдээ заавал тухайн аймаг нийслэлийн засаг даргаас зөвшөөрөл авч, мэдэгдэл хүргүүлдэг болсон байна. Энэ нь хуулиндаа бүртгэх зохицуулалт болохоос биш зөвшөөрөл олгох явц биш.

Журмыг хуулиараа зохицуулна гэсэн байхад, 2015 онд жагсаал цуглаан хийх журмын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Энэ нь маш том ухралт бий болгосон. Жагсаал хийх гэж байгаа иргэн тухайн засаг даргад заавал жагсаал цуглаан хийх талаараа мэдэгдэл хүргүүлдэг. Түүнийгээ бүртгүүлдэг. Хэрвээ гурав хоногийн хугацаанд тухайн засаг дарга хүлээж аваад үндэслэлтэй гэж үзвэл хүлээн авдаг, тэгж бодохгүй бол цуцалчихдаг болсон.

Энэ чинь бүртгүүлэх зохицуулалт болохоос биш зөвшөөрөл олгох зохицуулалт огт биш.

Цагдаагийн албан хаагчид жагсагчдаас заавал албан бичиг шаарддаг. Цагдаагийн буруу биш ээ, тэд хуулиа л хэрэгжүүлж байгаа.

Иргэд ямар ч зүйл дээр итгэл үнэмшлээ илэрхийлэх эрхтэй. Тэр эрхийг нь нээлттэй орхих хэрэгтэй. Ихэнх гишүүд жагсаал цуглааны хуулинд өөрчлөлт оруулах байр суурьтай байдаг гэв.

Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ
Нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.