/2021.11.08/ Улаанбаатар хотын хэмжээнд эрүүгийн болон хэв журмын зөрчлийн нөхцөл байдал ямар байгаа талаар Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын удирдлагаас мэдээлэл өглөө.
Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлт болон Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр НОБГ, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газартай хамтран авто тээврийн шалган нэвтрүүлэх баталгаат замын 8, баталгаат бус замын нэг цэгт 18 алба хаагч 24 цагаар хяналт тавин ажиллаж байна.
Харин түүхий нүүрс хэрэглэх, нууцаар худалдаалах зөрчил болон сайжруулсан түлш худалдаалах цэг орчимд хяналт тавих зорилгоор 681 чиглэлд 1,444 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд 428 хороо, 2,170 айл өрх, 3,844 иргэн, 900 тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулж, зургаан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн 21 тонн 110 кг түүхий нүүрсийг илрүүлжээ.
Эх сурвалж: Улаанбаатар.мн