Л.Оюун-Эрдэнэ: Улбар шар түвшинг бууруулахын тулд иргэд гуравдугаар тундаа хамрагдах ёстой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Оюун-Эрдэнэ: Улбар шар түвшинг бууруулахын тулд иргэд гуравдугаар тундаа хамрагдах ёстой

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн-2021 болж өнгөрлөө. Энэ үеэр Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ иргэдийн гуравдугаар тунд хамрагдалтын талаар:

Манай улс вакцины нөөцтэй улсын нэг болсон. Хоёр дахь тунгийн үйлчлэл багасч байна. Тиймээс гурав дахь тунгаа хийлгэх нь туйлын чухал байна.

Соёл, спортын салбарын үзэгчтэй үйл ажиллагааг хоёр жилийн дараа 50%-ийн дүүргэлттэй нээлээ. Мөн хичээлийн шинэ жилийг цахим болон танхимаар хослуулан нээж чадлаа.

Одоо байгаа улбар шар түвшинг шар болгохын төлөө хамтдаа хичээх ёстой. Ингэхийн тулд нийт хүн амын 50-аас доошгүй хувь нь дархлаажуулалтын гуравдугаар тунд хамрагдсан байх ёстой.

Бид нэг л эдийн засагтай, нэг л улсад амьдарч байна. Аль болох хатуу хөл хориогүй, иргэд өөрсдийн хүсэж мөрөөдөж байгаа зүйлсээ хийж хөдөлмөрлөх боломжийг бүрдүүлэх ёстой.

Хэрвээ та гуравдугаар тундаа хамрагдсан бол урлаг спортын арга хэмжээ нээлттэй. Хэрэв хамрагдаагүй бол шинжилгээ өгөх шаардлагатай гэв.

Алслагдсан дүүрэг, хороонд “Мэдээллийн технологийн төв“ байгуулахаар боллоо
Алслагдсан дүүрэг, хороонд “Мэдээллийн технологийн төв“ байгуулахаар боллоо
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.