Алслагдсан дүүрэг, хороонд “Мэдээллийн технологийн төв“ байгуулахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Алслагдсан дүүрэг, хороонд “Мэдээллийн технологийн төв“ байгуулахаар боллоо

May be an image of 8 people, people standing, screen and indoor

/2021.11.08/: Бид олон сарын турш хэлэлцээр хийсний үр дүнд БНСУ-ын Мэдээллийн технологийн агентлагийн буцалтгүй тусламжаар алслагдсан дүүрэг, хороонд "Мэдээллийн технологийн төв" байгуулахаар боллоо.

Дижитал шилжилт хийхэд иргэдийн тоон бичиг үсгийн чадварыг сайжруулах болон хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг сүүлийн үеийн технологиор мэргэшсэн боловсон хүчин бэлдэх зайлшгүй шаардлагатай байгаа билээ. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн амралтын өдрөөр БНСУ-д зохион байгуулагдсан Олон улсын технологийн манлайлагчдын форумд цахимаар оролцож, энэ үеэр тус төвийг барих санамж бичигт гарын үсэг зурлаа.

May be an image of one or more people and people standing

Мэдээллийн технологийн төв байгуулагдсанаар дотоодын төдийгүй олон улсын багш, мэргэжилтнүүд иргэдэд хиймэл оюун ухаан, их өгөгдөл гэх мэтчилэн сүүлийн үеийн дэвшилтэт технологийн ур чадварыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ, ур чадварын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Цаг алдалгүй яаралтай хэрэгжүүлэх ажилдаа орж, ажлын төлөвлөгөөг 2 талаас батлав. Төвийн барилгын ажлыг яаралтай эхлүүлж, 2022 оны 12 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.

Төрийн ордноор сонин юу байна
Төрийн ордноор сонин юу байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.