/2021.10.28/ УИХ-ын гишүүн Ш.Адьшаа сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
- УИХ-ын гишүүн чуулган дээр өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй байдаг.
УИХ-ын чуулган болон хууль зүйн байнгын хорооны хуралдаануудад үндсэн хуулийн цэцийн шийдсэн асуудалтай холбогдуулж УИХ-ын даргын удирдлага болон зарим гишүүдээс өөрийн үзэл бодлын үүднээс хандаж байгаад харамсаж байна.
Эрх баригч намын гаргаж байгаа алдааг зассаны төлөө үндсэн хуулийн цэцийн маргааныг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, цэцийн гишүүдийн хууль дээдлэх зарчмыг таслан зогсоох, тэдний амыг барих үйл ажиллагаа явуулж байсанд харамсаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар хурал даргалагчийн хувьд миний үг хэлэх эрхийг удаа дараа хязгаарлаж байгаад туйлын харамсаж байна гэв.