/2021.10.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна.
Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлж байгаа юм.
УИХ-ын гишүүн Д.Ганбат, "Үндсэн хуулийн зүйл заалтыг хэрэгжүүлэх Засгийн газрынхан хаана байна. Шоронгийн байгууллагын 100 жилийн ойг тохиолдуулан цалинг нь нэмж байгаа юм байна. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хоёр хүн 461 дүгээр ангид хоригдож байна. Манжийн үед ч бид нар ингэж дарлуулж байгаагүй. Хууль зүй, дотоод хэргийн яамныхаа сайдыг соль. Үндсэн хуулийн цэц гээд хэдэн мануухай тэнд сууж байна. Бид хуулийн хэрэгжилтийг шаардах эрхтэй. Хүний эрхийн дэд хороогоо өчигдөр хуралдуулж чадсангүй. МУ-ын иргэн цаана чинь хохироод хууль шүүхийн тэгш байдлыг хангуулж чадахгүй байна" гэлээ.