С.Бямбацогт: Хөдөө орон нутгийн ШШГЕГ-ын албан хаагчдад урамшуулал цалин олгоно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: Хөдөө орон нутгийн ШШГЕГ-ын албан хаагчдад урамшуулал цалин олгоно

/2021.10.28/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Аргагүй хүнд нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын цалинг нэмж байгаа нь зөв. Энэ хуулийн төслийг дэмжиж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, "Хөдөө орон нутагт ажилладаг төрийн албан хаагчид буюу багш, эмч нар бүгд цалингийн нэмэгдэл авдаг. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчдад урамшуулал олгодоггүй. Тиймээс энэ хуулийг баталснаар дээрх байгууллагын ажилчдад нөхөж урамшуулал цалин олгож байна. Хөдөө орон нутагт 200 гаруй хүн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажилладаг. Эхний үед 6 тэрбум төгрөгийн зардал гарна. Үүнээс хойш жилд 2-3 тэрбум төгрөгийн зардал гарах юм. Энэ хууль зөвхөн сум, аймгийн албан хаагчдад хамаарна" гэв.

С.Одонтуяа: Э.Одбаярын амь нас эрствэл хатуу хариуцлага тооцно шүү
С.Одонтуяа: Э.Одбаярын амь нас эрствэл хатуу хариуцлага тооцно шүү
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.