С.Эрдэнэ: Хүү минь тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэхэд нь бахархах сэтгэл төрсөн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Хүү минь тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэхэд нь бахархах сэтгэл төрсөн

/2021.10.28/ NoDoubleStandard хөдөлгөөнд оролцогч Э.Одбаяр хорих ангид өлсгөлөн зарлаад 24 хоносон байна. Түүний аав АН-ын дарга С.Эрдэнэ өөрийн твиттер хуудаснаа ийн жиргэжээ.

Хорих 461 дүгээр ангид очиж хүүтэйгээ уулзахад сэтгэл үнэхээр хүнд байсан! Хүү маань аав та хэн нэгнээс ямар нэгэн зүйл бүү гуйгаарай энэ миний өөрийн маань сонгосон зам би тэмцлийнхээ эцэс хүртэл явах болно гэсэн! Түүний үг надад хатуу хүнд байсан ч би хүүгээрээ бахархах сэтгэл төрсөн.

Э.Одбаярын хувьд биеийн байдал тун тааруу, бөөрний дутагдалд орсон байдалтай байгаа талаар түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхан хэлсэн юм.

Видео: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан эхэллээ
Видео: Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдаан эхэллээ
 
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
ШИЙДВЭР: Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.