/2021.10.26/ No Double Standard хөдөлгөөний зохицуулагч Э.Одбаяр хорих 461 дүгээр ангид өлсгөлөн зарлаад 19 хонож байна.
Түүний өмгөөлөгч Ч.Мөнхсайхантай холбогдож биеийн байдлыг нь асуухад тэрбээр, "Э.Одбаяр уургийн алдагдалтай, бөөрний дутагдалд орсон гэсэн оноштой байна. Хорих ангийн ерөнхий эмчийн зүгээс "байдал нэлээд хүнд тал руу орлоо. Өлсгөлөнөө зогсоо" гэж хэлэхийг ар гэрийнхнээс нь хүссэн. Харин тухайн иргэний хувьд өөрийн тавьсан шаардлагуудад бат зогсож, өлсгөлөнгөө зогсоохгүй гэдгийг өчигдөр хэлсэн" гэв.
Э.Одбаярын хувьд өөрийг нь хийгээгүй хэрэгт холбогдуулан шалгаж байгааг эсэргүүцэж байгаа юм. Түүнчлэн өмгөөлөгчгүйгээр байцааж, цагдан хорьж байгаа хуулийн ялгамжтай байдлыг эсэргүүцэж ийнхүү өлсгөлөн зарлаж байна.