/2021.10.28/: Кофены модыг дэлхийн 50 гаруй оронд тарьж ургуулдаг.
Кофены буурцагны амт, үнэр, тэжээллэг шинж чанар нь модны газарзүйн байршлаас хамаардаг бөгөөд эдгээр нь бүс нутгын уур амьсгалын өөрчлөлтийг дагаад өөрчлөгдөнө гэж АНУ-ын Массачусетс мужийн Монтанагийн их сургууль болон Тафтс дахь Фридманы сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Тэдний судалгааны ажил ургамлын шинжлэх ухааны "Frontiers" сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд өмнө нь хэвлэгдэж байсан 73 эрдэм шинжилгээний судалгааг нэгтгэсэн бүтээл болжээ.
“Нэг аяга тааруухан кофе нь өглөөний цайны таашаалд төдийгүй эдийн засагт нөлөөлдөг. Тарьж ургуулах нөхцөл нь кофены амтанд нөлөөлдөг. Энэ нь эргээд хэрэглэгчдийн сонирхолд нөлөөлж, эцэстээ үүнийг тариалж буй фермерүүдэд нөлөөлдөг.”- гэж судлаачид хэлж байна.
Мэргэжилтнүүд кофены үйлдвэрлэлд нөлөөлж буй уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой арван хүчин зүйлийг илрүүлжээ.
Тарьц хэт их гэрэлд өртөх нь кофены чанар муудах шалтгаан болно. Мөн кофены шошонд температурын өсөлт, нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж, усан хангамжийн өөрчлөлтөд нөлөөлдөг. Эдгээр үзэгдлийг дэлхийн дулаарлын үр дагавар гэж судлаачид тэмдэглэж байна.
Зэрлэг кофег судалж, тариалалтанд хэрхэн ашиглахыг судлах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Ургамал судлаач Селена Ахмед "Эдгээр хүчин чармайлт нь кофены чанарыг хадгалах эсвэл сайжруулах боломжтой гэсэн итгэл найдвар төрүүлж, эцэст нь фермерүүдэд тэдний үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг хэрхэн боловсруулах талаар бодоход тусална" гэж хэлэв.
Эх сурвалж: fbm.ru