Танхимаар хичээл орсон ч хүүхдийн халдварын тохиолдол нэмэгдээгүй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Танхимаар хичээл орсон ч хүүхдийн халдварын тохиолдол нэмэгдээгүй байна

/2021.10.28/: Хэдийгээр цар тахлын хүнд хэцүү цаг үе үргэлжилж байгаа ч эрсдэл сөрсөн шийдвэр гаргаж хичээл сургалтын үйл ажиллагааг хосолмол байдлаар эхлүүлсэн.

Есдүгээр сарын 1-ний өдөр хичээл эхлэхэд "Ковид 19"-ийн халдварын тохиолдлын 20 хувийг хүүхдүүд эзэлж байсан юм. Тэгвэл аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар буюу 2 сарын дараа гэхэд энэ тоон үзүүлэлт 19,1 хувьтай байгааг УОК-оос мэдээлж байна. Өөрөөр хэлбэл танхимын сургалтыг эхлүүлж, хүүхдүүд сургууль дээр цугласнаар халдвар нэмэгдээгүй болох нь энэ үзүүлэлтээс харагдаж байгаа юм.

Халдвар авсан нийт хүүхдийн 62.7 хувь нь Улаанбаатар хотод, 37.2 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бол 0.1 хувь нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байна. Насны бүлгээр нь ялгаж үзвэл

0-4 нас 26.2 хувь

5-9 нас 33.9 хувь

10-14 нас 28.1 хувь

15-17 нас 11.9 хувийг эзэлж байна.

Аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар халдварын улмаас 3186 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Халдвар авсан нийт хүүхдүүдийн 77 хувь нь гэр бүлийн орчноос халдвар авсан байна.

Сургуулийн орчноос халдвар голомтлон тархахгүй байгаа гол шалтгаан нь багш нар 3 дахь тундаа хамрагдсантай холбоотой юм. Тиймээс хүүхэд багачуудаа эрсдэлээс хамгаалын тулд эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна.

May be an image of text that says '2021.10.26 xaлABap ABCAH /0-18 Hac/ o-4Hac Hac 26.2% 5-9 Hac 33.9% 10-14 Hac 28.1% 15-18 Hac 11.9% HийT: 104.119'

May be an image of text

Эх сурвалж: БШУЯ

Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Сунао Цубой 96 насандаа таалал төгслөө
Хирошимагийн бөмбөгдөлтөөс амьд үлдсэн Сунао Цубой 96 насандаа таалал төгслөө
 
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Ханги боомтод экспортын шинэ гарц нэмэгдлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.