Ватикан Улстай хамтын ажиллагаа эрчимжүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ватикан Улстай хамтын ажиллагаа эрчимжүүлнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Ватикан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альфред Ксеребыг 2021 оны аравдугаар сарын 19-ний өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин Монгол, Ватиканы найрсаг харилцаа соёл, хүмүүнлэгийн салбарт идэвхитэй өрнөж буйг тэмдэглээд цаашид хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Альфред Ксереб Ватикан Улс Монгол Улстай хөгжүүлж буй хамтын ажиллагаанд чухал ач холбогдол өгдөгийг онцлоод ирэх 2022 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд тодорхой арга хэмжээг хамтран зохион байгуулах санал дэвшүүлэв.

Эх сурвалж: ГХЯ

ФОТО: “Цөлжилт Монголд“ фото зургийн уралдаанд ирсэн бүтээлүүд
ФОТО: “Цөлжилт Монголд“ фото зургийн уралдаанд ирсэн бүтээлүүд
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.