/2021.10.15/: УИХ-ын гишүүн Б.Бейсэн нь Баян Өлгий аймагт намын гишүүдийг сонгуульд оролцохгүй байх удирдамжийг өгсөн байсан.
УИХ-ын гишүүн АН-ын нэр дээр сонгогдсон хүний хувьд үндсэн дүрмээ зөрчсөн ноцтой үйлдэл. Ж.Батсуурийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд хангалттай хэмжээнд оролцох чиглэлийг НӨГӨӨ ТАЛААС өгсөн байгаа. Үйлдэл, эс үйлдлээр энэ бүхэн тогтоогдсон. Бүх материал ирсэн байгаа.
Намын үндсэн дүрмийн тогтоол гаргахдаа мэтгэлцээний зарчмаар гишүүдийн гаргасан өргөдөл гомдол дээр тулгуурлан гаргана. Энд хэн нэгнийг хэлмэгдүүлэх магадлал бага гэж АН-ын дарга С.Эрдэнэ хэллээ.