/2021.10.15/ “Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган” болж байна.
Хууль хяналты байгууллагын ажлын уядлааг сайжруулах, шүүхийн байгууллагад үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд эрх зүйн орчинг боловсронгуй болгох, УИХ-д тодорхой хууль тогтоомжийн өөрчлөлтийг оруулах зорилготой чуулган юм.
Аж ахуй, бизнес эрхлэх хуулийн орчинг тодорхой болгох, шударга тохиролцоо алдагдсан тохиолдолд шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх хугацааг хялбаршуулж өгөх зорилгоор ХЗДХЯ оролцож байна.
Төлбөрийн чадваргүйдлийн хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх хуулиа дагаж өөрчлөх шаардлагатай. 10 сая төгрөгөөс доош үнийн дүнтэй буюу бага үнийн дүнтэй маргааныг шийдвэрлэхэд анхан шатны шүүхийн ажлын 35 орчим хувийг эзэлж байна.
Бид бага үнийн дүнтэй хэргийг хялбараар шийдэж, том үнийн дүнтэй хэрэг маргааныг шийдвэрлэх танхим, арилжааны шүүхтэй болох процессын болон материаллаг эрх зүйн зохицуулалт хийх бэлтгэл ажил хангагдсан.
Сайд Х.Нямбаатар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
Хамгийн удаан шийдэгдсэн хэрэг 16.6 жил болж байна.
Бага үнийн дүнтэй хэргийг хялбар аргаар шийдэх эрх зүйн шинэчлэлийг өргөн барихаар бэлдэж байна.
Жишээ дурдвал: Баян-Өлгий аймгийн хоёр иргэн гурван ширхэг хоосон варений шил булаалдаад гурван шатны шүүхээр шийдвэрлэсэн. Шүүхийн зардал нь 4 сая төгрөг орчим болж байна.
Үүрэн телефон, хэрэглэгчийн хооронд 20 мянган төгрөгийн маргаан гараад үүнийгээ гурван жилийн хугацаанд гурван шатны шүүх дамжин, 4.6 сая төгрөгийн зарлагатайгаар шийдсэн.