С.Эрдэнэ: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний УРТ ГАР бүлгийг 2 дахь удаагаа ТАРААХ гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний УРТ ГАР бүлгийг 2 дахь удаагаа ТАРААХ гэж байна

/2021.10.15/: УИХ–дах АН-ын үлгийн дарга шийдвэр гаргаж хэд хэдэн гишүүнийг хөөсөн.

УИХ-ын тухай хуулиар сонгуулийн шууд үр дүнгээр байгуулагддаг хуультай. Үүний дагуу 11 гишүүнтэйгээр бүлгээ байгуулсан. Энэ дунд бие даагч Н.Алтанхуяг МАХН-аас сонгогдсон С.Ганбаатар нар АН-ын бүлэгт орсон. Энэ нь УИХ-ын тухай хуулиар хориотой юм.

Шинээр бүлэг байгуулах нь хориотой. Тэдний хувьд бүлэгт багтах нь хууль бус юм гэлээ. Хоёрдугаарт Ц.Тувааны асуудлыг АН-ын дотоод хяналтын хороо авч үзсэн өмнө нь сануулга өгч байсан. Сануулах арга хэмжээг тухайн үед өгч байсан. Харамсалтай нь дүгнэлт хийгээгүй үргэлжлүүлсэн.

Ц.Туваан, Б.Бэйсэн, Ж.Батсуурь нарт дүгнэлт гарсан ингэхдээ намын гишүүнээс хасах дүгнэлт гаргасан. Ц.Тувааныг намаас чөлөөлсөн. Өнөөдөр үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Энэ бүх асуудал 2018 оны үйл явдалтай давхцаж байна. Тухайн үед Х.Баттулга гэх хүн АН-ын нэр бүхий гишүүдийг урвуулж санал өгүүлж Засгийн газрыг үлдээж байсан. Л.Болд Ж.Батзандан Х.Мурат нарыг олзолж байсан үйл явдал давтагдаж байна.

АН-ын бүлэг дотор байгаа Х.Баттулга бүлгийг самарч эхэллээ. Өнөөдрийн Засгийн газрыг огцруулахаар ажиллаж байсан бүлгийн даргыг огцруулах үйл явц хүчтэй өрнөж байна. АН-ын бүлгийн гишүүдээ хамгаалах болно. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний урт гар АН-ын бүлгийг 2 дахь удаагаа тараах гэж байгаад харамсаж байна гэж хэллээ.

Мөн намын даргатай холбоотой асуудал нэг талдаа гарсан гэдгийг мэдээлсэн байна.

Зохиолч Ч.Галсан 12 жил мод тарьж өнөөдөр сая дахь модоо суулгалаа
Зохиолч Ч.Галсан 12 жил мод тарьж өнөөдөр сая дахь модоо суулгалаа
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.