Зохиолч Ч.Галсан 12 жил мод тарьж өнөөдөр сая дахь модоо суулгалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зохиолч Ч.Галсан 12 жил мод тарьж өнөөдөр сая дахь модоо суулгалаа

No description available.

/2021.10.15/ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Галсан Сэлхийн аманд байрлах Гүнжийн Булагт сая дахь мод тарилаа.

Түүний аялал жуулчлалын салбарт оруулсан хувь нэмрийг үнэлж Аялал жуулчлалын холбооноос шагнал гардууллаа.

Зохиолч Ч.Галсан "Сая мод гэдэг маш их хөрөнгө, хүч хөдөлмөр шаардсан зүйл. Үүгээр зогсохгүй цаашид 2 сая дахь модоо тарина. Нэг хүн сэдэж эхлүүлээд нэг сая мод тарьж болж байгаа юм чинь 1000 хүн байхад л бид нэг тэрбум мод тарина" гэв.

Тэрбээр 2009 онд өөрийн бичсэн номоо худалдаж, үрээр ургуулсан нэг сая мод худалдан авч хүмүүст хандивлаж, эх орондоо ургуулна хэмээснээс хойш 12 жил өнгөрчээ. Энэ хугацаанд дэлхийн олон хүмүүс, байгууллагууд түүнд тусалж дэмжсээр нэг сая дахь модоо тарьж дуусгалаа.

Гадаа сэрүүн орсон ч нийслэлийн хэмжээнд агаар ЦЭВЭР байна
Гадаа сэрүүн орсон ч нийслэлийн хэмжээнд агаар ЦЭВЭР байна
 
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.