/2021.10.15/ СХД-ын нэгсдсэн эмнэлэг улаан бүсэд ажиллаж байгаа эмч ажилтан болон хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн ажилчдын цалинг 15 хувиар нэмжээ.
Мөн цаашид ч гэсэн бусад тасгийн эмч ажилчдын цалинг шат дараатайгаар нэмэхээр ажиллаж байгаа аж.
СХД-ын нэгдсэн эмнэлэг нь өнөөдрийн байдлаар 3,793 хүнд ковидын тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Тус дүүрэгт ковидын улмаас 8,142 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. Тус эмнэлэг харьяалал харгалзахгүйгээр иргэдийг 1,2,3 дугаар тунд хамруулж байгаа аж.