Иргэд, ААН-үүд “И-Монголиа“-г ашиглан ажлаа хялбарчлах боломжтой
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд, ААН-үүд “И-Монголиа“-г ашиглан ажлаа хялбарчлах боломжтой

/2021.10.15/: Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат:

Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээ

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 259, 2019 оны 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүргэх зорилгоор төрийн үйлчилгээг цахимжуулах, арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Цахимжсан төрийн байгууллага

-Өнөөдрийн байдлаар нийт 55 байгууллагын 555 үйлчилгээг төрийн үйлчилгээний нэгдсэн цахим систем www.e-mongolia.mn-ээр үзүүлж байгаа. Оператор хэлбэрээр 29 байгууллагын 258 нэр төрлийн төрийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн зургаан салбараар үзүүлж эхлээд байгаа юм. Үүнээс нийслэлийн нутгийн захиргааны 15 байгууллагын 94 нэр төрлийн төрийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

  1. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба-29
  2. Нийслэлийн Эрүүл мэндийн газар-8
  3. Нийслэлийн Соёл урлагийн газар-6
  4. Нийслэлийн Аялал жуулчлалын газар-6
  5. Нийслэлийн Авто замын хөгжлийн газар-3
  6. Нийслэлийн Байгаль орчны газар-6
  7. Нийслэлийн Онцгой байдлын газар-1
  8. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар-1
  9. Нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газар-5
  10. Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, инженерчлэлийн газар-1
  11. Хот байгуулалт, Хөгжлийн газрын-5
  12. Нийслэлийн Архивын газар-14
  13. Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төв-1
  14. Ус сувгийн удирдах газрын-7
  15. Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газрын 1 үйлчилгээ үзүүлж байна.

Аж ахуйн нэгжийн олон шатлалт үйлчилгээ

-Олон шатлалт үйлчилгээг аж ахуйн нэгж нь тоон гарын үсэг уншуулан, өөрийн мэдээллийг баталгаажуулж эрх бүхий төрийн байгууллагын үйлчилгээг авна. Тоон гарын үсгээ авч, төрийн мэдээлэл солилцооны “Хур” системд аж ахуйн нэгжийн мэдээлэл орсноор үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тоон гарын үсэг ашиглан үйлчилгээний хүсэлт илгээх шаардлагатай гэсэн мэдээлэлгүйгээс олон дахин ирэх зэрэг хүндрэл үүсэж байна.

Тоон гарын үсэг авах

-Улсын хэмжээнд албан ёсны эрхтэй тоон гарын үсэг олгогч “МонПасс”, “Трейдум кей”, “Нью компас”, “Ви эс эм” гэсэн дөрвөн байгууллага байгаа бөгөөд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт хоёр, Драгон салбарт нэг тоон гарын үсэг олгогч байгууллага үйлчилгээ үзүүлж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Видео: 2021 оны МУ-ын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд
Видео: 2021 оны МУ-ын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.