“CCIUNRL-2021” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“CCIUNRL-2021” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ

May be an image of 4 people and people standing

/2021.10.14/: ШУА-ийн Хими химийн технологийн хүрээлэнгээс 4 жилд нэг удаа зохион байгуулдаг энэхүү олон улсын хурал нь өнөө жил “Хими-тогтвортой хөгжлийн хурдасгуур" уриан доор болж байна.

Эрдэм шинжилгээний бага хуралд Япон, БНХАУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Дани, БНСУ, Казакстан, Энэтхэг, Монгол зэрэг 10 орны 150 гаруй эрдэмтэн судлаачид оролцож, химийн салбарын 15 чиглэлийн хүрээнд хийсэн судалгааны ажлын шинэлэг үр дүнг хэлэлцэж, харилцан туршлага солилцоно.

May be an image of 1 person and indoor

Хурлын эмхэтгэл Springer Nature-д бүртгэлтэйгээр шинжлэх ухааны салбарын дэлхийн томоохон хэвлэлийн газар болох Atlantis Press-д хэвлэгдэж байгаа нь уг хурлын олон улсын түвшний цар хүрээг харуулж байна. "ICCIUNR-2021" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагаа цахим сүлжээгээр шууд цацагдах бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://icciunr2021.ac.mn вебсайтаас үзэх боломжтой.

Эх сурвалж: БШУЯ

Цайрын ханш 2007 оноос хойших дээд хэмжээнд хүрлээ
Цайрын ханш 2007 оноос хойших дээд хэмжээнд хүрлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.