Цайрын ханш 2007 оноос хойших дээд хэмжээнд хүрлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цайрын ханш 2007 оноос хойших дээд хэмжээнд хүрлээ

/2021.10.14/: Европт эрчим хүчний ханшийн өсөлтөөс үүдэлтэйгээр “Nyrstar” компанийн эзэмшлийн цайр хайлуулах гурван томоохон үйлдвэрүүд гарцаа тал хувиар бууруулахаар болжээ.

Уг мэдээлэл цацагдсанаар дэлхийн зах зээлд цайрын ханш сүүлийн 14 жилийн хугацаан дахь дээд хэмжээнд хүрлээ. Тухайлбал Шанхайн бирж дээр цайрын ханш тонн тутамдаа 3992 орчим ам.долларт хүрсэн бол Лондоны металын бирж дээр 3637.5 ам.доллар/тонн болж нэмэгдсэн нь 2007 оноос хойших дээд түвшин юм.

“Nyrstar”-ийн тухайд цайр үйлдвэрлэлээр дэлхийд хоёрдугаарт бичигддэг байна. Компанийн хувьд хичнээн хэмжээний цайрын үйлдвэрлэл танагдах талаар нарийн мэдээлэл өгөөгүй боловч шинжээчдийн зүгээс энэ онд дэлхийн цайрын нийлүүлэлт эрэлтээс давна гэж тооцсон.

Ази, Европыг хамарсан эрчим хүчний хямрал нь металлын зах зээлийн нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл үүсгэж байна. Өөрөөр хэлбэл компаниуд эрчим хүчний үнийн өсөлтийн улмаас бүрэн хүчин чадлаар ажиллах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй болжээ.

Зэсийн зах зээлд ч өсөлт ажиглагдаж байна. Лондоны металын бирж дээр нэг тонн зэсийн ханш сүүлийн хоёр сарын хугацаан дахь дээд хэмжээнд хүрч 9661 ам.доллар/тонн-д хүрлээ. Зэсийн хувьд эрчим хүчний хямралтай холбоотойгоор ханш нь оны дөрөвдүгээр улиралд буурч магадгүй гэж зарим санхүүгийн байгууллага тайлбарлаж байгаа ч, одоогийн байдлаар эсрэгээр үнийн өсөлт үргэлжилж байна.

Б.Ганхуяг: Старт ап, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй
Б.Ганхуяг: Старт ап, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.