/2021.10.14/ ГХО-ын тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар тайлбар өглөө.
УИХ-ын гишүүн Б.Ганхуяг: Хөрөнгө оруулалтын босгыг виз авах босготой андуурч цахим орчинд мэдээлэл түгж байна гэж харж байна. Дэлхийн 118 оронд ямар нэг босгогүйгээр хөрөнгө оруулалт хийгээд бизнес эрхлэх боломжтой байгаа. Зөвхөн 2020 онд 48, 2021 онд 70 орон тэрхүү босгыг тэглэсэн байдаг.
Дээрх 118 оронд Монгол улс байдаггүй. Тиймээс Монгол улсад хөрөнгө оруулалт татах боломжийг тэлэхийн тулд 100 мянган долларын босгыг багасгах санал гаргасан. Үүний гол агуулга нь гадаад, монгол иргэд хамтарсан компани байгуулах боломжийг бүрдүүлнэ гэсэн үг. Тиймээс 100 мянган ам.долларын асуудлыг зөв ойлгох хэрэгтэй.
Монгол Улсын эдийн засгийг хөгжүүлэхийн төлөө энэ хуулийн төслийг өргөн барьсан. Залуу гишүүдийг зүгээр суу гэж сонгоогүй шүү дээ.
Бид старт ап, хөрөнгө оруулалтыг дэмжсэн хуулийн төсөл боловсруулах хэрэгтэй.