Зайсангийн замыг ачааллын үед нэг урсгалтай болгохоор төлөвлөж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зайсангийн замыг ачааллын үед нэг урсгалтай болгохоор төлөвлөж байна

May be an image of sky

/2021.10.14/: Хан-Уул дүүргийн 11, 17-р хорооны нутаг дэвсгэр Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэлх автозамыг оргил цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд шилжүүлэхээр төлөвлөж байна.

Учир нь ажил тарах цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Чингисийн өргөн чөлөө, хотын төвөөс урагшаа Зайсан чиглэл рүү хамгийн их ачаалал үүсдэг ба үүнээс үүдэж Төв Шуудангийн уулзвар ачааллаж, улмаар Энхтайваны өргөн чөлөө мөн ачаалал авч, хотын гол зам, уулзваруудын нэвтрүүлэх чадвар бүхэлдээ буурч байна.

Иймд ХААИС-ийн уулзвараар цагт 898 тээврийн хэрэгсэл нэвтэрдгийг нэмэгдүүлэх зорилгоор ачааллын цаг буюу 17:00-20:00 цагийн хооронд Оргил худалдааны төвийн уулзвараас урагшаа ХААИС-ийн уулзвар хүртэл нэг чигийн хөдөлгөөнд оруулах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Энэ нь хотын гол замын хөдөлгөөнийг эерэг үр дүнд хүргэх шийдэл гэж тооцоолж байна.

Уг орчмын замаар зорчдог та бүхний санал?

May be an image of road

May be an image of outdoors

May be an image of street, sky and road

May be an image of road

Ерөнхий сайдын Улсын төсвийн талаар хэлсэн ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ
Ерөнхий сайдын Улсын төсвийн талаар хэлсэн ОНЦЛОХ 10 ЭШЛЭЛ
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.