Боловсролын салбарын стандартуудыг шинэчилнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын салбарын стандартуудыг шинэчилнэ

May be an image of 2 people, people sitting and people standing

/2021.10.14/: Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б. Билгүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын Боловсролын салбарт буй 167 стандартын заримыг шинэчлэх, бичиг баримтын стандарт, түүний хэрэгжилт, ОУ-д боловсролын салбарт мөрддөг стандартуудын талаар ярилцлаа.

Мөн Стандарт, хэмжил зүйн газраас стандарт, хэмжил зүйн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулахыг салбарын сайдаас хүсээд, сургалтын хөтөлбөр боловсруулахад зөвлөн туслах саналаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд боловсролын салбарын стандартуудад шүүлт хийх, шинэчлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо. Мөн Боловсрол, шинжлэх ухааны салбарын стандартын техникийн хороог шинээр эмхлэн зохион байгуулах, үйл ажиллагааг идэвхижүүлэхээр талууд санал нэгдлээ.

Эх сурвалж: БШУЯ

ДХИС, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллана
ДХИС, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран ажиллана
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.