н.Цэнджав: Сэргээн засах эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтан дор хийлгэнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

н.Цэнджав: Сэргээн засах эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналтан дор хийлгэнэ

Мэдээ.МН

/2021.10.14/ Нийслэлийн Онцгой комисс /НОК/-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн мэргэжилтэн н.Цэнджав, "Эмнэлзүйн байдлыг дөрвөн янзаар үнэлж, сэргээн засах эмчилгээг хоёр янзаар хийх тухай яригдаж байна.

Хөнгөн өвдөж, гэрээр эмчлүүлсэн хүний сэргээн засах эмчилгээг гэр бүл, хамт олонд түшиглэсэн байдлаар хийнэ. Иргэд ковидын дараах хам шинжийн талаарх мэдээллийг нийгмийн сүлжээнээс олж авч, мэргэжлийн байгууллагын зөвлөмжгүйгээр дур мэдэн эмчилгээ хийж байна.

Тухайлбал, Хөнгөн хэлбэрээр өвдөж эдгэсэн залуус дасгал хөдөлгөөнийг хэтрүүлэн хийж сэргэх гэж байсан дархлаагаа бууруулж байна. Улмаар мэдрэл сулралын хам шинж даамжирдаг. Ковидын дараах сэргээн засах, тусламж үйлчилгээний заавар удахгүй гарна.

Ковидоор өвчилсний дараа мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр сэргээн засах эмчилгээг хийлгэх ёстой" гэв.

Б.Бямбадорж: Сүүлийн 24 цагт цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш халдвар авсан
Б.Бямбадорж: Сүүлийн 24 цагт цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш халдвар авсан
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.