/2021.10.14/ Нийслэлийн Онцгой комисс /НОК/-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж, "Өнөөдрийн байдлаар зайны сургалтад бүрэн шилжсэн ЕБС, цэцэрлэг тус тус нэг байна. Сүүлийн 24 цагт цэцэрлэгийн 11 хүүхэд, 17 багш, 9 ажилтан ковид-19 халдвар авсан. Мөн ЕБС-ийн 117 сурагч, 43 багш, 7 ажилтан коронавируст халдвараар өвчилсөн" гэв.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 28 эмийн сан уртасгасан цагаар ажиллаж байна
НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар, Өнгөрсөн долоо хоногт 6,444 хүн эмчлүүлж байсан бол энэ долоо хоногт 6429 хүн хэвтэн эмчлүүлж байна. Орны эргэлт маш удаашралтай байгаа.
Хүнд өвчтөний тоо өнгөрсөн долоо хоногт 1,458 байсан бол өнөөдрийн байдлаар 1,522 болж нэмэгдсэн. Энэ долоо хоногт гэрийн нас баралт бүртгэгдээгүй гэсэн таатай мэдээ байна" гэлээ.