Дорнод аймагт хээрийн түймрээр 152 га талбай шатжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дорнод аймагт хээрийн түймрээр 152 га талбай шатжээ

/2021.10.14/: Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөхнуур багийн Шороот-Уул гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 50 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т/ хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг аравдугаар сарын 13-ны өдрийн 11:45 цагт ОБЕГ-т иржээ.

Тус сум дахь Хилийн 0132 дугаар ангийн 7, 8, 9 дүгээр заставын алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 16:40 цагт галыг амжилттай унтрааж, 8 дугаар заставын харуулын даргад хүлээлгэн өгсөн. Энэхүү түймэрт урьдчилсан байдлаар 152 га талбай шатсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

2 иргэн загасанд яваад сураггүй болжээ
2 иргэн загасанд яваад сураггүй болжээ
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.