2 иргэн загасанд яваад сураггүй болжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2 иргэн загасанд яваад сураггүй болжээ

Нийслэлийн Байгаль орчны газар

/2021.10.14/: Төв аймгийн Заамар сумын Төмөртэйн хоёрдугаар багийн “Доргол” гэдэг газар “Шижир алт” ХХК-ийн ажилтнууд загасчилж яваад “Прадо-150” загварын суудлын автомашинаар “Туул” голыг гатлах явцад автомашин нь голын усанд сууж, 2 хүн осолдсон тухай дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас аравдугаар сарын 05-ны өдрийн 22:21 цагт хүлээн авсан.

Аравдугаар сарын 13-ны өдрийн байдлаар нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяат иргэн О /53 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, “Шижир Алт” ХХК-ийн ажилтнууд, ар гэрийнхэн тус сумын Хайлааст багийн “Модон гүүр” гэдэг газраас Тосон багийн “Мон полиметын дүүжин гүүр” гэдэг газар хүртэл 50 км-т завиар урсаж, голын эрэг дагуу явганаар болон автомашинтайгаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:15 цагт түр зогсоож, аравдугаар сарын 14-ний өдрийн 07:30 цагт эхлүүлсэн.

Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр Үндэсний аврах бригадын алба хаагчид хүч нэмэгдүүлэн ажиллахаар аравдугаар сарын 14-ний өдрийн 07:00 цагт дахин хайж эхэлжээ.

Эх сурвалж: ОБЕГ

УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргаар Б.Ууганбаяр томилогджээ
УОК-ын Нэгдсэн шуурхай штабын даргаар Б.Ууганбаяр томилогджээ
 
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Улаанбаатар хотод хэрэгжүүлэх 23 мега төслийг эрэмбэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.