/2021.10.14/ Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссыг нэгтгэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабыг байгуулжээ. Тус штабын даргаар бригадын дарга Б.Ууганбаяр ажиллаж байна.
Түүнийг УОК-ын Шуурхай штабын даргын ажлаас өнгөрөгч гуравдугаар сард чөлөөлж хурандаа Ж.Чүлтэмсүрэнг томилсон. Гэвч дөрөвдүгээр сард энэ томилгоог дахин өөрчилж Ж.Чүлтэмсүрэнг чөлөөлж түүний оронд Ц.Ганзоригийг томилж байв.
Ташрамд мэдээлэхэд Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргаж хурандаа Б.Ууганбаярт бригадын генерал цол олгосон билээ.