Монгол Улсад 16 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад 16 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна

/2021.10.12/: Монгол Улсад өнөөдрийн байдлаар 123 улсын 16,111 гадаадын иргэн түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин сууж байна.

Тодруулбал, албан хэргээр 351, хөрөнгө оруулах хэлбэрээр 1834, хөдөлмөр эрхлэх хэлбэрээр 6239, гэр бүлийн зорилгоор 4293, суралцахаар 476, цагаачлах хэлбэрээр 1921, түр ирэгчээр 402 гадаадын иргэн байна.

Гадаадын иргэн, харьяатын газар энэ оны эхний есөн сарын байдлаар гадаадын 9584 иргэнд визийн зөвшөөрөл, 3110 иргэнд зохих ангиллын Монгол Улсын виз олголоо. Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн 832 гадаадын иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 1060 гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, оршин суух зөвшөөрөлтэй 285 гадаадын иргэний бүртгэлд хасалт хийв.

Эдгээр тоон мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад виз олголт 35,4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 14,9 хувь, оршин суух зөвшөөрлийн сунгалт 72,6 хувиар тус тус өсөж, визийн зөвшөөрөл олголт 14,2 хувь, оршин суух зөвшөөрлийн хасалт 47,0 хувиар тус тус буурчээ.

Эх сурвалж: ГИХГ

н.Батболд: Ипотекийн зээлээр 822 тэрбум төгрөгийн зээл олгосон
н.Батболд: Ипотекийн зээлээр 822 тэрбум төгрөгийн зээл олгосон
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.