н.Батболд: Ипотекийн зээлээр 822 тэрбум төгрөгийн зээл олгосон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

н.Батболд: Ипотекийн зээлээр 822 тэрбум төгрөгийн зээл олгосон

/2021.10.12/ Барилгын материалын үнийн өсөлтөд Барилга, хот байгуулалтын яамнаас хэрхэн анхаарал хандуулах ажиллахаар төлөвлөж байгаа талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр орон сууцны үнийн хөөсрөлтийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Хуучин, шинэ орон сууцны үнэ өсч байгаа. Энэ тал дээр ямар хяналт тавьдаг вэ?

БХБЯ-ны орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга н.Батболд:

Орон сууцны үнийн өсөлтөд хоёр хүчин зүйл нөлөөлдөг:

- Барилгын материалын үнийн өсөлттэй холбоотой

- Ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой эрэлт нэмэгдэж, үүнээс шалтгаалаад барилгын компаниуд байрны үнийг нэмэх

2021.10.08-ны байдлаар 822 тэрбум төгрөгийн 10 мянган зээлдэгчид зээл олгосон. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс 2.4 дахин их дүн юм.

Барилгын зардал 40 хувь нэмэгдсэн нь орон сууцны борлуулалтын үнэ дээр 20 хувь болж бууж ирдэг.

Өнгөрсөн жил орон сууцны м2 үнэ 2 сая 500 мянга байсан бол энэ жилийн дундаж нь 2 сая 750 мянга болсон.

2021 оны есөн сарын байдлаар 13,560 айлын орон сууц ашиглалтад орсон. Төсөл хэрэгжиж байгаа 32 мянган айлын орон сууц байна.

Бид орон сууцны тоог дагасан ипотекийн зээлийн нийлүүлэлтийг хийх төлөвлөгөөтэй байна. Үүгээрээ эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг хадгална.

Хуучин орон сууцны үнийн өсөлтийн хувьд иргэдийн цикл байдаг. Хуучин орон сууцаа өндөр үнээр борлуулаад дараагийн орон сууцаа авна гэх бодол байдаг. Үүнээс шалтгаалж хуучин орон сууцны үнэ өсөж байна гэж харж байна.

- Хуучин орон сууцны үнийн өсөлтөд зохицуулалт хийх боломжтой юу?

- Орон сууцыг хувийн хэвшлийнхэн барьдаг. Тиймээс төр зах зээлийн зарчмаар орон сууцны үнэд хязгаарлалт тавих боломжгүй. Бид эрэлт нийлүүлэлт дээр түшиглэн үнийг тогтворжуулах арга авна.

- Үнийн хөөсрөлт дээр барилгы компани м2 үнээ 3 сая төгрөг гэж тогтоосон байхад, банкны үнэлгээ нь 2.4 сая гардаг ч юм уу. Үүн дээр цэвэр хөөсрөлт үүсч байна. Үүнийг арилгах боломжтой юу?

- Иргэд үл хөдлөхөө барьцаалж байж ипотекийн зээл авдаг. Банкны зүгээс орон сууцыг тооцож үзээд үнэлгээ гаргадаг, орон сууцны үнийг хянаад явах боломж бүрдэж байгаа. Бид ипотекийн зээлийн хэмжээнд тодорхой хэмжээний хязгаарлалтыг бий болгож байж орон сууцны үнийн өсөлтийг тогтвортой барина.

Видео: Бидний өдөр тутмын хоол, хүнс микроскопын дуранд
Видео: Бидний өдөр тутмын хоол, хүнс микроскопын дуранд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.