/2021.10.11/: Цэргийн анги байгууллага дахь дүрмийн бус харилцааны шалтгаан нөхцлийг тогтоох ажлын хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтарсан судалгааны багийнхан Ховд аймгийн Үенч сумын хилийн 0130 дугаар анги, Зэвсэгт хүчний 123 дугаар ангиудад ажиллаж, хяналт шалгалтын ажил хийж байна.
Дээрхи ажлын хүрээнд цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилт, хугацаат цэргийн албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх, зохистой хоол хүнс, хувцсаар хангагдах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах, халдашгүй чөлөөтэй байх, сурч боловсрох, мэдээлэл авах, өргөдөл гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүлсэн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2021 оны 05/14 дугаартай “ШААРДЛАГА”-ын хэрэгжилт газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгаатай биечлэн танилцана.
Цаашид судалгааны хамтарсан багийнхан Баян-Өлгий аймгийн Зэвсэгт хүчний 340, Хилийн цэргийн 0165, 0284 дугаар ангиудад шалгалтыг үргэлжлүүлэх юм.
Эх сурвалж: ХЭҮК