Байгууллага, сургуулиудаар явуулын баг ажиллаж 3 дахь тунд хамруулна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Байгууллага, сургуулиудаар явуулын баг ажиллаж 3 дахь тунд хамруулна

/2021.10.07/: Нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын эсрэг гуравдугаар тун буюу нэмэлт дархлаажуулалтыг наймдугаар сарын 16-наас хийж эхэлсэн.

Гэвч иргэдийн гуравдугаар тунд хамрагдалт муу байна. Тиймээс нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Энэ талаар НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа:

-Нэмэлт дархлаажуулалтын ажилд хариу арга хэмжээний баг ажиллаж байгаа. Есдүгээр сараас 18-аас дээш насны иргэдэд нэмэлт дархлаажуулалтыг хийж эхэлсэн. Одоогийн байдлаар нийслэлийн нийт хүн амын 16.7 хувь буюу 170 мянга гаруй хүн гуравдугаар тундаа хамрагдаад байна.

Нэмэлт тун хийлгэснээр коронавирусийн халдвараас сэргийлнэ. Тиймээс иргэдийг нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар нэмэлт тунг өмнөх хоёр тундаа бүрэн хамрагдаж гурван сар болсон, коронавирусийн халдвар аваагүй иргэдэд хийж байгаа.

Нэмэлт дархлаажуулалтыг идэвхжүүлэхээр Эрүүл мэндийн сайдын төлөвлөгөө гарсан. Үүний дагуу олон ажилтантай байгууллага, олон оюутантай их, дээд сургуулиудын судалгааг авч явуулын баг ажиллахаар төлөвлөж байна.

-Нэмэлт дархлаажуулалтад хамрагдах иргэн заавал нийслэлийн харьяат байна гэсэн зүйл байхгүй. Орон нутгийн иргэд ч хамрагдаж болно. Мөн гэрээсээ гарах боломжгүй, хэвтрийн болон бусад хүндэтгэх шалтгаантай иргэд дүүргийнхээ дархлаажуулалтын багт хүсэлт гаргаснаар бид гэрээр нь очиж нэмэлт дархлаажуулалтыг хийж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Шахмал түлшний хомсдолд орохгүй
Шахмал түлшний хомсдолд орохгүй
 
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг  хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Зайсангийн хуучин гүүрний урд уулзвар хэсгийн хөдөлгөөнийг хааж, бохирын шугамыг шилжүүлж эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.